Бангладешийн барилгын нурангад дарагдаж амиа алдагсад 123 хүрлээ

Өчигдөг Бангладешийн нийслэл Дака хотод есөн давхар барилга нурсан хэрэг гарсан. Аймшигтай осолд өртөж амь насаа алдсан хүний тоо одоогийн байдлаар 123 хүрсэн байна. Харин мянга гаруй хүн шархдаж гэмтэж бэртсэн байна.

Нурсан есөн давхар байшинд хувцасны үйлдвэр, банк болон хэд хэдэн дэлгүүрүүд багтдаг байжээ. Бангладешийн цагдаагийн газраас мэдээлж буйгаас харвал энэ барилгыг маш богино хугацаанд барьсан бөгөөд барилгын тулгуур болон суурийг дутуу цутгасантай холбон тайлбарлаж байгаа юм.

Аврах албаныхан эрж хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа. Одоо ч ор сураггүй алга болсон хүний тоо нэлээд олон байгаа аж.

Х.Төгөл

 

 

Сэтгэгдэл бичих