“Ти батаар”-ыг хил давуулсан этгээдэд 17 жилийн ял төлөвлөжээ

Монголын “Тарбозавр батаар” хэмээх үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар хил давуулан АНУ-д дуудлага худалдаагаар худалдсан Эрик Прокопид холбогдох хэргийг өнөөдөр АНУ-ын шүүхээр авч хэлэлцэх ажээ. Тэрбээр шүүх хурал дээр өөрийн үйлдсэн хэргээ гэрчилж чадвал Монголд шалгагдаж буй мөрдөн байцаалтад нэмэр болох юм. Учир нь Эрик Прокопийн үйлдсэн хэрэгт монголын палеонтлогичид болон “Чингис хаан” нисэх буудлын ажилтнууд холбогдоод байгаа билээ.

 Эрик Прокоп “Тарбозавр батаар”-ын олдвороос гадна зургаан үлэг гүрвэлийн олдвор хил давуулсан байх магадлалтай бөгөөд АНУ-ын шүүх түүнд 17 жилийн ял төлөвлөөд байгаа гэнэ.

Б.Бурам

Сэтгэгдэл бичих