Обамагийнхан “гэр бүлийн” шивээстэй болно

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн гэр бүлийнхэн бүгд адилхан шивээстэй болох тухай ярилцжээ. Гэхдээ хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй. Учир нь Обама охиддоо хандан “Хэрэв та хоёр биенийхээ аль нэг хэсэгт шивээс хийлгэх юм бол ээж аав хоёр нь ч мөн тэр газарт нь яг тийм шивээс хийлгэх болно” хэмээн ярилцсан аж. Тэрбээр энэ тухайгаа   NBC телевизийн “Өнөөдөр” ярилцлагын шоунд оролцох үеэрээ хэлсэн байна. Ямартай ч Обама охидынхоо биед шивээс шийлгэхийг зөвшөөрөх ч маш гүн утга агуулгатай байх ёстой гэж үздэг ажээ.

Обамагийн том охин Малиа 14 настай харин бага охин Саша нь 11 настай. Хэрэв тэдний гэр бүл ижил шивээс хийлгэвэл бичлэг хийж Youtube сайтад тавих гэнэ.

Малиа, Саша нарын хувьд Билл Клинтоны охин Челси Клинтоноос хойш Цагаан ордонд амьдарч байгаа өсвөр насны охид билээ. Челси  12 настай байхад түүний аав АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Харин Жорж Бушийг ерөнхийлөгч байх үед тэдний охид аль хэдийнэ насанд хүрсэн байсан.  

Х.Төгөл 

 

Сэтгэгдэл бичих