XV Далай лам эмэгтэй хүн байх уу

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц “Daily Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа “Намайг залгамжлах дараачийн далай лам эмэгтэй хүн байгаасай хэмээн хүсэж байна” гэж ярьжээ. Түүнчлэн тэрбээр “Энэ боломжтой зүйл тэгээд ч эмэгтэй хүн бусдыг хайрлан энэрэхдээ эр хүнээс илүү байдаг. Тиймээс л би дараагийн хүнийг эмэгтэй байгаасай гэж хүсэж байгаа” гэв.  

Далай лам энэ тухайд нэгэн сонирхолтой жишээ татсан бөгөөд “ Нэгэн кинонд яг адилхан дүрийг эрэгтэй эмэгтэй хоёр хүн тоглуулж туршсан. Ингэхэд эмэгтэй хүний гаргаж буй үйлдэл зан байдал сэтгэлд хөдлөл нь эрэгтэй хүнийхээс илүү хүний сэтгэлд хүрч байсан” гэжээ. Энэ бүгдээс харахад дараагийн жаранд эмэгтэй хүн энэ  өндөр дээд суудалд сууж хайр энэрлээ түгээвэл илүү хүртээмжтэй байх болно. Мөн түүнчлэн даян дэлхийн энх тайван байдалд ч нөлөөлнө гэж айлдсан байна. Далай ламын өөрийн үзэл нь ч эмэгтэй эрэгтэй хүмүүс адилхан эрхтэй. Оюун сэтгэмжийнхэээ хувьд ч ижил тэнцүүхэн байдаг. Ялангуяа бусдад хайр түгээх энэ  албыг эмэгтэй хүн урьд урьдны шашны тэргүүнүүдээс ч илүү сайн хийнэ гэж бодож явдагаа хэлсэн байна. Гэхдээ дараагийн далай ламыг тодруулах ажил одоо байгаа далай ламын  насан  эцэслэсний дараа явагдах юм.

Далай ламыг хоёр настай байхад нь дараачийн гэгээнтэн мөн хэмээн нэрлэж дөрвөн настайд нь сэнтийд залж байсан билээ.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих