БНАСАУ өмнөдөөс танк ирэхийг хүлээж байна

Умард Солонгос хил орчмын нутагт гуалин,  чулуу, цементээр  танк эсэргүүцэх байгууламж барьж байгаа бичлэгийг  хятадын телевизийн “Beijing TV” сувгаар үзүүлжээ. 

Шинэ инженерийн байгууламж нь  байлдааны ажиллагаа эхлэсэн нөхцөлд  хуягт танкийн техникийг зогсоох ёстой хэмээн Умард Солонгосын цэргийн командлал үзэж байгааг сэтгүүлчид тодруулан тайлбарласан байна.

Солонгосын  хойгийн Умард, Өмнөдийн хил дэлхийн хамгийн сайн  бэхлэж, хамгаалдаг хилийн нэг хэдий ч,  сүүлийн өдрүүдэд БНАСАУ инженерийн байгууламжийг идэвхтэй барьж байгаа нь энэ орны хувьд ч сонин юм гэж  хятадын телевизийн сувгийн сурвалжлагад дурджээ. Ер нь Пхеньяны эрх баригчид дайнд бэлтгэж байна хэмээн хятадууд нотолж байна.

С.Инда

Сэтгэгдэл бичих