Өнөөдөр Путин шууд ярилцана

Оросын ерөнхийлөгч  өнөөдөр үд дундад эх орон нэгтнүүдтэйгээ шууд нэвтрүүлгээр ярилцана.  Энэ нь 12 жилийн хугацаанд  Путины хувьд арваннэг дэх, түүний дотор ерөнхийлөгчийн хувиар хийх долоо дахь ярилцлага болох юм. Энэ удаа төрийн тэргүүн  асуултад аль хэр удаан хариулахыг одоогоор хэн ч мэдэхгүй. “Ийм яриаы үргэлжлэх хугацааг бид  огт төлөвлөдөггүй” гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна. “Гол нь тоо био, чанар” гэж хэвлэлийн тэр  дурджээ.

Гэсэн ч өмнөх  жилүүдэд Путиний “шууд хариултын” үргэлжлэх хугацаа байнга нэмэгдэж байсан юм. Хэрвээ 2001 онд тэр асуултад 2 цаг 20 минут хариулж байсан бол, 2007 онд 3 цаг 6 минут болж, харин 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд  4 цаг 32 минут хариулсан  нь дээд амжилт болжээ.

Орон сууц, орон сууц-нийтийн аж ахуй болон нийгмийн хангамжийн асуудал  оросын иргэдийн сэтгэлийг илүүтэй эзэмдэж байгааг асуулт хүлээн авч, боловсруулж буй телефон утасны төвийн ажилтнууд тэмдэглэж байна. Энэ жил аж үйлдвэр, барилга, тээврийн асуудлыг илүүтэй хөндөж байгаа ажээ.

Песков телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа, “ерөнхийлөгчийн хувьд эвгүй асуудал үргэлж олон байдаг” гэж дурдсан байна.

Шууд нэвтрүүлгийг  телевизийн “Первый”, “Россия 1”, “Россия 24” суваг, “Маяк” радиостанц, “Вести FM”, “Радио России” шууд дамжуулна.

Оросын иргэдтэй ингэж харилцах нь “амин чухал асуудлуудад анхаарал төвлөрүүлэх боломжийг” эрх баригчдад олгодог юм гэж ерөнхийлөгч өөрөө хэлжээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих