МАН-д Монголбанк-ныхан шалгуулах боломжгүй гэжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гурван ажлын хэсэг байгуулан Таван толгойн Цагаан хаданд ачих буулгах тендерт ялсан “Говь Повер” ХХК-ын ялсан 17 тэрбум төгрөгийн будлианы тухай, Бондын мөнгийг юунд зарцуулж байгаа тухай, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бусад үндэслэлүүдийн тухай мэдээлэл хийж байна.

Мөн Чалко компанитай хэн хэн гэрээ хийсэн, хэзээнээс яагаад ачиж олборлох болсон тухай ноцтой мэдээллүүдийг дэлгэж байна. Мөн Монгол банкины удирдлагуудтай хийсэн уулзалт, тэднээс авсан мэдээлэл, Монгол улсын гадаадын орнуудаас босгосон “Чингис” өрийн бичгийн тухай тодорхой тайлбаруудыг авсан байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй ажлын хэсгийнхэн өчигдөр өглөө 11:00 цагаас 18:00 цаг хүртэл хүлээсэн хэдий ч Монгол банкны удирдлагууд “Монгол Ардын намынханд шалгуулах боломжгүй” гэсэн хариулт өгсөн байна.

Сэтгэгдэл бичих