Хятадын Шинжаанд 21 хүний аминд хүрсэн мөргөлдөөн болжээ

Хятадын Шинжаанд 21 хүн амь насаа алдсан ширүүхэн мөргөлдөөн гарчээ. Энэ бүс нутагт удаа дараа иймэрхүү мөргөлдөөн гарч байгаа юм. Шинжаан мужид болсон энэ мөргөлдөөнд  цагдаагийн 15 албан хаагч амь насаа алдлаа хэмээн орон нутгийн албаны эх сурвалж мэдээлсэнийг ВВС агентлаг дамжууллаа.

Орон нутгийн удирдлагуудтай сөргөөцөлдсөн жирийн иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна. Мягмар гаригийн оройноос мөргөлдөөн эхэлсэн бөгөөд тус мужийн Бачу, Кашгар хотуудад болжээ. Цагдаа нартай буутай этгээдүүд буудалцаж ийнхүү олон хүний аминд хүрсэн байна.

Шинжаан Уйгурын энэ бүсэд 2009 онд мөн мөргөлдөөн гарч 200 хүн амь насаа алдаж байсан. Хятадын мужуудаас энэ муж л хамгийн их тэрс үзэл гаргагч, засгийн газрын эсрэг хүчтэй зогсож тэмцэж чаддаг гэдгээрээ сүүлийн үед тод ажиглагдах болсон.    

Х.Төгөл 

 

Сэтгэгдэл бичих