Белгород хотод олон хүний амь насыг бүрэлгэсэн сэжигтнийг саатуулав

Белгород хотод зургаан хүний амь насыг бүрэлгэсэн  хэмээн сэжиглэгдэж буй Сергей Помазун гэгчийг цагдаа нар саатуулсныг Оросын ДХЯ-ны хэвлэлийн төвөөс мэдээлжээ.

Сэжигтэн  Белгород хотын төмөр замын өртөөний цагдаа нарын бүслэлтэд байсан бүсээс  ачааны цуваанд суун зугтах гэж оролдохдоо саатуулагдсаныг цагдаагийн байгууллага тодруулжээ.  Саатуулах үед Помазун нэг цагдааг хутгалан  шархдуулсан байна.

Таван хүн, түүний дотор 14 настай охин газар дээрээ амьсгал хураажээ. Алуурчинд олон буу шийдэм байсныг цагдаагийн байгууллага мэдээлж байна.

2012 онд тэр сэтгэцийн албадан эмчилгээ хийлгэж байсныг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 32 настай Сергей Помазун өмнө нь ял эдэлж байсан бөгөөд сэтгэцийн хувьд эрүүл бус хүмүүсийг хорих газарт явуулдаггүйг Мөрдөн байцаах хорооныхон дурджээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих