АНУ: Цагаачлалын асуудалд илүү няхуур хандана

АНУ-ын Эх нутгийн аюулгүй байдлын департаментын ерөнхий нарийн бичгийн дарга Жанет Наполитано мягмар гаригт сенатын хуралдааны үеэр цагаачлалын эрс шинэчлэлийн тухай ярьлаа. Тэрбээр цагаач иргэдийн асуудлыг нэг мөр болгох нь үндэсний аюулгүй байдалд ч эерэг нөлөө үзүүлнэ гэв.

АНУ-д өнөөдрийн байдлаар 11 сая орчим цагаач иргэд ажиллаж, амьдарч байгаа. Тэдгээрийн ихэнх нь нутгийн зүүн өмнөд хэсгээр амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Цагаачлалын шинэчлэлийг хийхийн тулд шинээр төсөл боловсруулах шаардлагатай. Энэ асуудалтай холбоотойгоор хоёр ч нам цагаачлалын шинчлэлийн төсөл боловсруулсан байгаа аж.

Сүүлийн байдлаар цагаачлалын асуудалд нарийвчлалтай хандах шаардлагатайтай болж эхэлсэн юм. Учир нь Бостон хотод болсон халдлагыг АНУ-аас иргэншил авсан гадаад хүмүүс үйлдсэнтэй холбоотой. Жанет Наполитано “Бид Бостоны халдлагаас их олон зүйлийг ойлгож авлаа.  Бид гадаадаас л халдлага үйлдэнэ хэмээн болгоомжилдог байсан бол бидний дунд ч халдлага үйлдэх этгээдүүд аль хэдийнэ ороод ирчихсэн байна” гэв. Тус улс цаашдаа цагаачлалын тал дээр маш няхуур хандах болно гэдгээ илэрхийллээ.

Х.Төгөл 

 

Сэтгэгдэл бичих