Сирийн хүний наймаачид сүмийн хамба ламтнууд байжээ

Сири улсад дайн эхэлсэн цагаас эхлэн элдэв үймээн самуун дэгдэж байдал олон талаараа хурцадмал байгаа. Дайн тулааны эмх замбараагүй байдлыг далимдуулан элдэв гэмт хэрэг гарах нь ихэссэн. Эдгээрээс сүүлийн саруудад илт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа гэмт хэрэг нь хүний наймаа болоод байсан. Харин саяхан үнэн алдартны сүмийн хоёр хамба лам хүүхдүүдээр хүний наймаа хийж байсан нь илэрчээ.

Тэдгээр хамбуудыг Йоханна Ибрахим, Болоус Яажизи гэдэг бөгөөд Алеппо хотын нэгэн үнэн алдартны сүмд ажилладаг. Тэднийг даваа гаригт Туркээс буцаад Алеппо руу явах замд саатуулан баривчилжээ. Цагдаагийнхны ярьж буйгаар тэднийг энэ хэргийг хийсэн гэсэн бүрэн нотолгоо одоохондоо байхгүй ч мэдээлэл өгсөн хүмүүсийн олонхи нь тэднийг хэрэгт сэжиглэж байгаа юм.

Сири улсад дайн эхлээд хоёр жил болж байх  хугацаанд дайнд амь үрэгдэгсдээс гадна ор сураггүй алга болох хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор хийсэн судалгааны үндсэн дээр алга болсон хүмүүс нь ихэвчлэн Христийн шашинтай хүмүүс байсан аж. Шашны үзэл санаанд тулгуурлан ийм хэрэг гарч байж болох юм гэсэн хардлага цагдаагийнхан гаргаад байна.

Түүнчлэн энэ хэргийн золиос болж буй христийн шашинтан хүмүүсийн үхэл болон, ор сураггүй алга болж байгааг дайны шалтгаантай ч холбон тайлбарлаж байна. Учир нь христийн шашинтнууд засгийн газрын эсрэг боссон сөрөг хүчнийхэнтэй нэгдсэн нь тэднийг энэ хэргийн золиос болоход нөлөөлсөн байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих