Оросоос Хятадад суух элчин сайдыг томилов

Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Гадаад хэргийн орлогч сайд байсан Андрей Денисовыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайдаар томилсон тухай Оросын Риа Новости агентлаг мэдээлж байна. Түүнчлэн Оросын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайдын албыг Владимир Титов хашихаар болсныг ч мөн уламжилсан юм. 

Андрей Денисов англи болон хятад хэл бүрэн эзэмшсэн бөгөөд Оросын Гадаад хэргийн яаманд 1992 оноос ажиллаж байгаа туршлагатай дипломатч юм. Харин Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайдын үүрэгт ажлыг 2006 оны дөрөвдүгээр сараас хийж эхэлжээ. 

Шинэ төвшинд харилцаагаа хүргэхээр зэхэж байгаа тус хоёр улсын хамтралд Андрей Денисовын үүрэг оролцоо их байна хэмээн ерөнхийлөгч Владимир Путин хэлж байна .ы

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих