Ливи дэх Францын элчин сайдын газарт халдлага үйлдэв

Ливи улсын нийслэл Триполи хот дахь Францын Элчин сайдын яаманд халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Францын ЭСЯ-ны урдах машинд тэсрэх бөмбөг дэлбэрсэн бөгөөд хоёр хамгаалагч хүнд шархадаж, хэд хэдэн оршин суугч шархадсан байна. Халдлагад бага насны охин өртөж биеийн байдал нь хүндхэн байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.   

Дэлбэрэлт ЭСЯ-ны хүлээн авах хэсэгт болсон бөгөөд ойр орчимд байсан орон сууц, барилгуудад дэлбэрэлтийн хүч нөлөөлжээ. Үүнээс үзэхэд дэлбэрэлт маш хүчтэй болсон гэдэг нь тодорхой байна. Энэ хэргийг Ливийн цагдаагийн газар мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн гэв.

Хэрэг явдалтай холбоотойгоор Францын гадаад хэргийн сайд  Лорен Фабиус Ливид ирсэн  байна. Тэрбээр халдлага үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлэхийг холбогдох албанынханд үүрэг  болгожээ.

Х.Төгөл 

 

Сэтгэгдэл бичих