Жирэмсэн эрийн нууц

Энэтхэг улсын Нагпур хотын Санжу Бгахат хэмээх нэгэн эрийн гэдэс нь яг л 9 сартай жирэмсэн юм шиг цүдийсэн, дөнгөн данган л амьсгалдаг байжээ. Бхагат өөрийнхөө иймэрхүү байдалтай эвлэрсэн ч өдөр болгон  өөрийнхөө гэдсэнд санаа зовдог байжээ.

1999 оны зургадугаар сараас  өөрийнхөө гадаад төрх, биедээ сэтгэл нь ихэд түгшиж эхэлжээ. 36 настай тариаланч залуу яаралтай хотынхоо  эмнэлэгт үзүүлжээ. Тус эмнэлгийн эмч нар оношлохдоо түүний гэдсэнд маш том хэмжээний хавдар байгаа гэж таамаглажээ. Тэгээд эмч нар түүний төвийсөн хэсэгт мэс засал хийхээр шийджээ. Гэхдээ тус эмнэлгийн доктор Ажей Мехта энэхүү хагалгааг хийсний дараа нэг хэсэгтээ л эвгүй мэдрэмж төрөх байх, учир нь Бгахат удаан хугацаанд ийм байдалтай явсан, үүндээ ч их дассан байгаа гэж хэлжээ. Хагалгаа эхлэх мөчид  нэгэн гайхшруулсан зүйл болжээ.

Түүний гэдсэн дотор ямар нэгэн  зүйл байгааг, тэр бүү хэл ямар нэгэн зүйлийн гар байхыг мэджээ. Бүхий л эрхтэн байх ажээ. Үс, гар, хөл гээд. Мэс заслаар энэхүү амьгүй ургийг авсан ба тус эмнэлгийнхэн үнэхээр гайхширчээ.

Энэхүү амьгүй ургийг түүний ихэр гэж баталсан байна. Тэрээр эсэн доторх эсийн амьдрал гэж байна. Бгахатын ээж 36 жилийн өмнө жирэмслэхдээ ихэр ураг тээсэн байж. Гэхдээ ураг доторх ураг тээсэн гэсэн үг л дээ. Ийм жирэмслэлт ихэнх нь энддэг. Хамгийн гайхалтай нь Бгахат ганцаараа төрж, түүний ихэр түүний биед 36 жилийн турш байсан гэсэн үг юм.

Итгэхэд бэрх ч гэсэн анагаах ухаанаар батлагдсан зүйл гэж доктор Ажей Мехта  тайлбарлажээ.  Гэхдээ Бгахатын хувьд өөрийн гэдэснээс гарч ирсэн зүйлийг ердөө сонирхохгүй байгаа гэнэ. Гагцхүү олон жилийн турш өөрт нь амьсгалахад нь хүртэл төвөг учруулж байсан “ихрээсээ” ангижирсандаа баяртай байгаа гэнэ. Харин одоо Бгахатын эрүүл мэнд сайжирсаар  байгаа бөгөөд  хэвийн амьдралдаа эргэн оржээ.

С.Хишиг

Сэтгэгдэл бичих