Нарнаас 300 дахин том одыг илрүүллээ

НАСА-гийн одон орон судлаачид хэмжээ, хүчин чадлаараа нарны үзүүлэлтээс 300 дахин  илүү давхар од илрүүлсэн тухай мэдэгджээ. Их Магелланы үүлний системд байсан энэ асар том одыг Хаббл дуран авайгаар харж чадсан байна. Мөн энэ системээс бусад ийм одыг ч илрүүлж болохыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.

Асар том одонд R144 гэсэн нэр өгчээ.  R144 нь хоёр од мөн гэдгийг рентген цацрагийн хүчин чадлыг нь шинжилсний дараа тогтоож чаджээ.  Энэ од нь харагдах хурц гэрэл болон хүчтэй рентген цацрагаараа өөрийн одны системийн бусад биетээс ялгаатай ажээ.

Европын өмнөд нутгийн одон орныг судлах оргилд байдаг дуран авайн рентгений спектрографыг ашигласнаар одны зургийг авч чадсан байна. Энэ спектрограф нь сансрын биетүүдийн цацрагийг хэмждэг дэлхийн хамгийн мэдрэмжтэй  багажийн нэгэнд тооцогддог юм.

С.Инда
 

Сэтгэгдэл бичих