Бостонд халдлага үйлдсэн этгээдэд дээд хэмжээ оноолоо

Түрүүчийн лхагва гаригт Бостон хотноо олон улсын чанартай марафон гүйлтийн уралдааны үеэр цувал дэлбэрэлт үйлдсэн Жохар Царнаевд АНУ-ын дээд шүүхээс ялын дээд хэмжээ оногдуулах болсон  тухай албан ёсоор мэдээллээ. Түүний ялын тогтоолыг ерөнхий прокурор Эрик Холдер гаргасан бөгөөд  Жохар Царнаевийн хэвтэж буй эмнэлэгт нь хүрэлцэн ирж ялыг танилцуулсан байна. Түүнийг “Олон хүний амь насыг санаатайгаа бүрэлгэхүйц хэмжээний зэвсэг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр ийнхүү шийтгэл хүлээлгэж байна. Ялын дээд хэмжээ хоёр сонголттой бөгөөд насаар нь чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх эсвэл цаазаар авах юм байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар хараахан энэ хоёр ялын алийг нь хүлээлгэх нь тодорхойгүй байгаа юм.

Одоо тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд баривчилгааны үеэр хоолойндоо хүндхэн шарх авсан юм. Байцаалтын үеэр ярих боломжгүй байсан ч бичгээр өгсөн мэдүүлэгтээ хэргээ хүлээсэн байна. 

Өдгөө 19 настай Жохар Царнаев баривчилгааны үеэр халдлагын хамт үйлдсэн ахыгаа машинаар дайрч хороосон нь ч батлагдсан.   

Х.Төгөл  

 

 

 

Сэтгэгдэл бичих