Германд Зөвлөлтийн цэргүүдийг бөөнөөр оршуулсан булш олджээ

 ХБНГУ-д Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн цэргийн булш олдсон байна. Энэхүү булшинд хэдэн арван цэргүүдийг бөөнөөр нь оршуулсан байжээ. Олон жил өнгөрсөн болохоор амь үрэгдсэгсдийг хэн болохыг нарийвчлан тогтооход хэцүү.  Берлин рүү дайрах үед амиа алдсан орос дайчдыг оршуулахад цаг, хүн хүч хомс байсан нь ийнхүү бөөнөөр оршуулахад хүргэсэн бололтой хэмээн судлаачид хэлж байна. Одер мөрний дэргэдэх тулаанд хэдэн мянган улаан армийнхан амь үрэгдсэн ч бөөнөөр оршуулсан тухай баримт архивт дурдагдаагүй байдаг.

Германы Одер мөрний эргээс олдсон энэхүү булшнаас урьдчилсан байдлаар 100 гаруй дайчны цогцос гараад байгаа юм. Малталтыг ОХУ, ХБНГУ, Голланд, Украины хамтарсан баг хийж байна.

Х.Төгөл 

Сэтгэгдэл бичих