Кейт Мидлтоны гэдэс томорчээ

Кембрижийн гүнж ойрын үед олны өмнө ил гараагүй байсан. Харин тэрбээр өчигдөр Их Британийн хатан хаан  II Элизабетийн 87 насны төрсөн өдөрт  “Виндсор” шилтгээнд болсон ёслолын ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр зурагчид гүнжийн гэдэс хэр зэрэг том болсон байгааг харуулахыг хичээцгээсэн бололтой.

Гүнж ирэх долдугаар сард амаржих юм. Гэсэн ч түүний гэдэс төдийлөн тийм ч том биш байгаа. Мэдээж хэрэг энэ нь түүний анхы жирэмслэлт учир ийм байгаа байх гэсэн яриа тархаад байна.

Залуухан үзэсгэлэнтэй гүнж энэ удаад цайвар ногоон өнгийн гадуур хүрэм өмсөж, эрхэмсэг байдлаар илтгэсэн  гоёмсог малгайгаар гангарчээ.   

Х.Төгөл

 

 

Сэтгэгдэл бичих