Бирмд шашны мөргөлдөөн болж байна

Бирмийн Мейктила тосгонд Буддын шашинтнууд болон Муслим шашинтнуудын хооронд нэлээд ширүүхэн мөргөлдөөн болж байна. Тус улсад хүн  амын дийлэнх хэсэг нь буддын шашинтай бол тун цөөхөн хэсэг нь буюу нийгмийн цөөнх нь муслим шашинтай билээ.

Бирмд үүсээд байгаа мөргөлдөөнийг орон нутгийн цагдаа зогсоож дийлэхгүй байгаа аж. Сүүлийн нэг сарын хугацаанд энэ мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр өнөөдрийг хүртэл 43 хүн амь насаа алдсан байна. Засгийн газрын зүгээс ч шашин хоорондын энэхүү мөргөлдөөнийг хэд хэдэн удаа зогсоох гэсэн боловч хүч өгөлгүй өнөөг хүрээд байгаа. Мөргөлдөөний үеэр үймээн дэгдээгчид гал тавьж, хүмүүс хоорондоо хайр гамгүй зодолдож байгаа нь хотын сандрал оруулаад байгаа. Үймээний үеэр гэр орноо шатаалгасан хүмүүс нэлээд хүндхэн байдалтай гадуур хоноглож байна. Түүнчлэн хүүхэд эмэгтэйчүүд энэ халдлагад өртөж хохирч байна хэмээн НҮБ-н Хүний эрхийн хамгаалах байгууллагаас мэдээлж, энэ мөргөлдөөнийг нэн даруй зогсоох хэрэгтэй гэсэн байна.   

Бирм улс өнгөрсөн жилээс эхлэн цэргийн дэглэмийг унагаж, ардчилсан тогтолцоогоор хөгжихөөр нийгэм, улс төрийн эрс шинэчлэл хийж байгаа.  Мөргөлдөөн нэлээд ширүүсч байгаатай холбоотойгоор олон улс энэхүү мөргөлдөөнийг намжаахад оролцох шаардлагатай болж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Бирм улс өнгөрсөн жилээс эхлэн цэргийн дэглэмийг унагаж, ардчилсан тогтолцоогоор хөгжихөөр нийгэм, улс төрийн эрс шинэчлэл хийж байгаа.  

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих