Шувууны ханиадаар өвчлөгсдийн тоо 100 гарчээ

БНХАУ-д дэгдээд байгаа шувууны ханиад өдөр ирэх тусам газар авч байна. Одоогийн байдлаар тус улсад энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 102-т хүрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэнийг Синьхуа агегтлаг уламжилж байна. Тэдгээрээс 20 хүн нь нас барсан нь түгшүүр дагуулж байна. Учир нь нийт өвчилсөн хүмүүсийн 20 хувь нь амь насаа алдана гэдэг өндөр үзүүлэлт болж байгаа юм .

ДЭМБ-аас гаргасан анхааруулгад “Энэ ханиад дэгдэх магадлал маш өндөр байгаа” гэсэн нь хил залгаа орнуудад нэлээд содон тусаж байгаа юм. Хэдийгээр шувууны гаралтай бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг хориглосон ч өвчин дэгдэж болзошгүй байгаа учир сонор сэрэмж өндөртэй байхыг анхааруулж байна.

ДЭМБ хэдийгээр хүнээс хүнд халдвлаж байгаа эсэх болон яг ямар замаар ийм хурдацтай тархаж байгааг хараахан тодорхойлж чадаагүй байгаа.  Гэхдээ өвчин маш хурдан тархаж байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна. H7N9-ийн вирусыг судалж байгаа ч хараахан эм бэлдмэл гараж авч чадахгүй байсаар байна.

Х.Төгөл

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих