Хүн амьдрах боломжтой шинэ гариг нээжээ

АНУ-ын одон орон судалгааны Кеплер хиймэл дагуулын тусламжтай нарны аймгийн системтэй төстэй таван гаригийн системийг илрүүлжээ. Энэхүү гаригийн системийн төвд нартай төстэй боловч илүү олон жилийн настай, жижгэвтэр, элч дулаан нь буурсан Кеплер 62 нэртэй гариг байдаг юм байна. Тус гаригийг дагасан хоёр ч гариг манай дэлхийтэй маш төстэй, амьдрал байх хамгийн их боломжтой гэдгийг эрдэмтэд нотолсон байна. Дээрх жижиг од эрхсийн систем манай дэлхийгээс 1.200 гэрлийн жилийн зайтай оршдог аж. Кеплер сансрын хиймэл дагуулын дурангийн тусламжтайгаар 150.000 гаруй гариг эрхсийг судалж, 2009 оноос хойш амьдрал байх боломжтой 100 гаригийг шинээр нээгээд байгаа аж.

 Б.Бурам

 

Сэтгэгдэл бичих