Зайсангийн уугуул иргэдэд газар ашиглуулах тухай шийдвэр гарлаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн зүгээс Зайсангийн орчмын 11-р хорооны иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийг амьдарч байгаа газраас нь албадан нүүлгэхгүй байх арга хэмжээ авч ажиллах талаар удаа дараа тогтоол шийдвэр гарган, иргэдийнхээ талд ажиллаж иржээ. Тэгвэл өнгөрсөн дүрэв гаригт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, дүүргийн 11-р хорооны Зайсангийн аманд оршин суугаа иргэдтэй газар ашиглах гэрээ байгуулахыг дүүргийн Засаг даргад даалгасан тухай тогтоол баталлаа. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг тухайн хорооны иргэд өөрсдөө хэлэлцэж байх бөгөөд хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийн дагуу газар ашиглах гэрээ байгуулахыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэж байх аж.

Б.Бурам

 

 

Сэтгэгдэл бичих