Намын бүлгүүд хуралдана

04 дүгээр сарын 22-ны Даваа гарагт:

·       Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;

·       Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан10.00 цагаас “Б” танхимд;

·       Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

04 дүгээр сарын 22-ны Даваа гарагт:

·       Хилийн боомтын тухай болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;

·       Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

·       Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;

·       Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “А” танхимд.

Сэтгэгдэл бичих