Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 25, Лхагва
БНУУ-ын Гадаад хэргийн орлогч сайдтай цахим уулзалт хийлээ

БНУУ-ын Гадаад хэргийн орлогч сайдтай цахим уулзалт хийлээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-10-29 23:56:32

адаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.А.Сидиковтай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахим уулзалт хийв. 


Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт түлхүү хөгжүүлэхээр ярилцав. Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах хүрээнд ээлжит уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.



Узбекистан улс худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүрээнд манай улстай худалдааг нэмэгдүүлэх, ЧХХ байгуулах саналыг дэвшүүлсэнтэй холбогдуулан талууд энэ чиглэлд ямар боломж байгааг цаашид хамтран судалж, худалдааг өсгөх, зам тээврийн нөхцөлийг сайжруулах талаар үргэлжлүүлэн санал солилцож ажиллахаар тогтов.


Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын солилцоог дэмжиж ажиллахаар ярилцав. Гадаад харилцааны дэд сайд нар Монгол, Узбекистаны харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч, байгуулахаар төлөвлөж буй баримт бичгүүдийг бэлтгэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тохиров.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-10-29 23:56:32

Сэтгэгдэл бичих