Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
"ITM Mongolia 2020" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ

"ITM Mongolia 2020" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-29 23:53:49

Олон улсын аялал жуулчлалын "ITM Mongolia 2020" үзэсгэлэн Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, бизнесийн шинэ түнш олох, бараа бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах зорилготой уг үзэсгэлэнгийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын албаны хүмүүс үзэж танилцлаа.


“ITM Mongolia” үзэсгэлэн нь нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагддаг, гадаад, дотоодын оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол Улсад зохион байгуулдаг хамгийн том үзэсгэлэн бөгөөд аялал жуулчлалынхан шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаас гадна энэ салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой байдгаараа давуу талтай.


Үзэсгэлэн энэ сарын 30-наас 31-ний өдрүүдэд үргэлжилнэ.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-29 23:53:49

Сэтгэгдэл бичих