Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 25, Лхагва
Мюриэл Боузер: Сонгуулийн өдөр эмх замбараагүй байдал үүсч болзошгүй

Мюриэл Боузер: Сонгуулийн өдөр эмх замбараагүй байдал үүсч болзошгүй

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-29 20:47:09

"АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр зарим хүн нийслэлд эмх замбараагүй явдал гаргаж магадгүй" гэж Вашингтон хотын дарга Мюриэл Боузер мэдэгджээ.

 

“Бид хотод аюулгүй байдлыг баталгаажуулахаар бэлтгэж байна. Одоо хотын эрх баригчдад энэ талаар ямар нэг тодорхой мэдээлэл байхгүй” гэжээ.

 

Хугацаанаас өмнө саналаа өгч, сүүлчийн агшиныг хүлээхгүй байхыг Боузер уриалсан байна. Эрх баригчид одоогоор Үндэсний гвардид хандан нэмэлт хүсэлт тавиагүй гэж гэж тэрээр тэмдэглэжээ. Гэхдээ тус байгууллага түгшүүрийн байдалд байгааг  хотын дарга онцлон тэмдэглэсэн байна.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сарын 3-нд болно. Тус орны одоогийн ерөнхийлөгч, бүгд найрамдах намын Дональд Трампын гол өрсөлдөгч нь хуучин дэд ерөнхийлөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден юм.

 

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах яам төрийн тэргүүний сонгууль болох гэж буйтай холбогдуулан эмх замбараагүй явдал гарч болзошгүйд бэлтгэж байгаа нь үүнээс өмнө тодорхой болсон билээ.

 


Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-29 20:47:09

Сэтгэгдэл бичих