Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2023 он хүртэл хэрэгжүүлнэ

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2023 он хүртэл хэрэгжүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-29 20:14:31

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн эхний шатны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, хоёрдугаар шатны Удирдах хорооны анхдугаар хуралдааныг өчигдөр зохион байгууллаа.  


Төслийн хоёрдугаар шатны анхдугаар хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикавагийн хамт Удирдах хороог даргалахаар гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдлоо.



Удирдах хорооны бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэрэг, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн дэд сайд, төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны удирдлагууд ажиллах юм.



Энэхүү төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой 2023 он хүртэл хэрэгжүүлэх юм.



Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-29 20:14:31

Сэтгэгдэл бичих