Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Хотын даргын орлогчоор зургаан хүнийг томиллоо

Хотын даргын орлогчоор зургаан хүнийг томиллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-27 02:13:04

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хурал дөнгөж сая боллоо. Хурлаар Нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцлөө.


2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Үүнд:


  1. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогчоор, Ж.Сандагсүрэн
  2. Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн удирдагчаар Н.Баярчимэг
  3. Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр
  4. Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөмөө
  5. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн
  6. Нийслэлийн Барилга хот байгуулалт, хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар нарыг томилохоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Тэргүүлэгчдийн анхны хурал болсонтой холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлчүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон Тэргүүлэгчид цаашдаа хотын ажил амьдралтай холбоотой тогтоол шийдвэрүүдийг гаргахын тулд ойр ойрхон хуралдаж, шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган ажиллах болно.


Мөн өнөөдөр томилогдож байгаа орлогч нар Хотын даргыг төлөөлж ажиллахдаа ямар нэгэн эрх ямба эдлэхгүй, иргэд, хот хоёрын хооронд гүүр болж ажиллах маш том үүрэг хүлээж байгаа” гэдгийг хэлээд, ажилд нь амжилт хүслээ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-27 02:13:04

Сэтгэгдэл бичих