Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 25, Лхагва
Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав

Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-10-27 01:41:31

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав. Гуравдагч хөрш, хамгийн том хөрөнгө оруулагч Канад Улстай уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.


Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, жендэрийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гээд ижил төстэй зүйл олонтой Монгол Улсын эдийн засгаа хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэмжиж байгаагаа Элчин сайд Кэтрин Ивкоф тэмдэглэв.



Мөн дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын хийж байгаа ажил үр дүнд хүрч байгааг хэлэв. Канадын тал Монгол Улсад иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, эрдэс баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдав. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, нэр бүхий салбаруудын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-10-27 01:41:31

Сэтгэгдэл бичих