Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Өвөрхангай аймгийн аюулгүйн нөөцөд 900 тонн өвс бэлтгэхээр ажиллаж байна

Өвөрхангай аймгийн аюулгүйн нөөцөд 900 тонн өвс бэлтгэхээр ажиллаж байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-26 23:33:37

Өвөрхангай аймгийн малчид дотоодоосоо хадлан бэлтгэх боломжгүй учир зүүн аймгаас өвс худалдаж авч байна. Тус аймаг өмнөх жилүүдэд өвлийг өнөтэй давхад зориулж 250 орчим тонн өвс бэлтгэдэг байсан. Харин энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болж, 900 тонн өвс аюулгүйн нөөцөд бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.


Энэ жил Өвөрхангай аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд зуншлага тааруу гантай байсан. Аймгийн хэмжээнд нийт 4,5 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар говийн зургаан сумын малчид дотооддоо намаржиж, өвөлжих боломжгүй болж отор нүүдэл хийж байгаа юм. Цаашлаад цас их орвол хангайн сумдад ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Аймгаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажилд онцгой анхаарал хандуулан аймгийн нөөцөд 900 тонн, сум тус бүр 200 тонн өвсийг аюулгүйн нөөцдөө бүрдүүлэхээр ажиллаж байна.


Гэхдээ өнгөрөгч жилтэй харьцуулахад өвсний үнэ 30 гаруй хувиар нэмэгдсэнээс гадна малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй худалдан авалт ч харьцангуй мууджээ. Мөн зарим бизнес эрхлэгчид зүүн аймгаас өвс их хэмжээгээр татаж байгаа ч одоогоор худалдан борлуулахгүй хавар зарахаар нөөцөлжээ. Харин малчдын тухайд энэ жил малаа их хэмжээгээр борлуулж аймгийн хэмжээнд 1,5 сая толгой мал зах зээлд борлуулагдах төлөвтэй байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-26 23:33:37

Сэтгэгдэл бичих