Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийлээ

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийлээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-26 23:31:40

Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хийлээ. Яамны газар, хэлтсийн албан хаагчид яаралтай цугларах дохиогоор гадна талбайд гарч гамшгийн үед шаардлагатай эд зүйлсийг бэлтгэсэн үүргэвч, хантааз, хамгаалалтын малгай өмсч эгнээ байраа эзлэн бэлэн байдалтай зогссон юм.


Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгийн аюул осолтой нүүр тулсан үед хэрхэн өөрийгөө болоод бусдыг учирч болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах талаар танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг энэ үеэр өглөө. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр салбарын хэмжээнд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр хийсэн яамны ажил, улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөлт, түүний хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалтыг ажилтай танилцсан юм.


Түүнээс гадна улсын албаны дотоод зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлсэн байдал, улсын албаны гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дамжуулах, техник хэрэгслийн бэлэн байдал зэрэг үйл ажиллагааны бэлтгэлийг хэрхэн хангаж байгааг энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох ажилтнууд нэг бүрчлэн үзэж танилцаж, заавар зөвлөгөө өглөө.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-26 23:31:40

Сэтгэгдэл бичих