Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Арменийн ерөнхий сайдын эхнэр "байлдахаар" явна

Арменийн ерөнхий сайдын эхнэр "байлдахаар" явна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

Арменийн ерөнхий сайдын гэргий Анна Акопян “эх орныхоо хил хязгаарыг хамгаалахаар” явах эмэгтэйчүүдийн отрядад оржээ. Засгийн газрын тэргүүний гэргий өөрөө энэ тухай мэдээлснийг хэвлэлд дурдсан байна.


Эмэгтэйчүүдээс бүрдэж буй цэргийн отрядыг бэлтгэж байгаа тухай пост Анна Вачиковнагийн албан ёсны фэйсбүүкт гарчээ. “13 эмэгтэйгээс бүрдсэн отряд маргаашнаас эхлэн цэргийн бэлтгэл сургуулилт хийж эхлэх бөгөөд тэдний дунд миний бие байх болно.  Ингээд хэдэн өдрийн дараа бид эх орныхоо хил хязгаарыг хамгаалахаар явна. Бид эх орон, нэр төрөө дайсанд найр тавин өгөх ёсгүй” гэж тэрээр бичсэн байна.

 

Никол Пашиняны 42 настай гэргий сэтгүүлч бөгөөд "Айкакан жаманак" сонины ерөнхий эрхлэгч юм. Мөн буяны үйл ажиллагаа явуулдаг байна. Тэрээр Карабах руу явж болох юм гэж хэвлэлүүд мэдээлж байжээ.

 

Арменийн ерөнхий сайдын хүү Ашот сайн дурынхны хамтаар карабахын мөргөлдөөний бүсийн тэргүүн шугам руу явах гэж байгаа аж. Уулын Карабахт Армени, Азербайжаны мөргөлдөөн өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос хурцадсан юм.

 



Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

Сэтгэгдэл бичих