Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 27, Баасан
УОК: Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гараагүй

УОК: Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гараагүй

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Улсын онцгой комиссоос шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг хэсэгчилсэн зэргийг 12-р сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргасан хэдий ч шинэ жилийн баяр ёслолыг тэмдэглэхгүй байх талаар шийдвэр гаргаагүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. 


Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зарим төрлийн үйл ажиллагаа тэр дундаа олон нийтийн арга хэмжээ, урлаг соёлын арга хэмжээг нээх шийдвэрийг гаргасан. 


Өөрөөр хэлбэл, одоогоор урлаг соёл, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой байгаа юм. Гэвч нөхцөл байдал амаргүй байгаа тул шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гарч болзошгүй гэдгийг УОК-ын дарга хэлсэн юм. Гэхдээ шийдвэрийг орон нутгийн онцгой комисс гаргах аж. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Өчигдөр

Сэтгэгдэл бичих