Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Украины сонгуулиар Зеленскийн нам "сүйрлийн ялагдал" хүлээв

Украины сонгуулиар Зеленскийн нам "сүйрлийн ялагдал" хүлээв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” нам сүйрлийн ялагдал  хүлээжээ. Украины “Страна” сонины ерөнхий эрхлэгч Игорь Гужва  өөрийн фэйсбүүк хуудсанд ингэж бичсэн байна.

 

"Төрийн тэргүүний намын хувьд маш гунигтай явдал болсон нь саналыг эцэслэн тоолж дуусахаас наана тодорхой боллоо" гэж тэрээр дурджээ. Томоохон хотуудад “Ард түмний зарц” намын нэр дэвшигчид хоёр дахь шатанд ч ороогүй бөгөөд намын жагсаалтаар гуравдугаар байр юм уу түүнээс доогуур байранд явж байгааг шинжээч тэмдэглэсэн байна.

 

Улс орон “Европын эв санааны нэгдэл” болон “Сөрөг хөтөлбөр–Амьдралын төлөө” намуудын сөрөг төвлөрөлд бүхэлдээ эргэн орж байгааг тэрээр дурджээ.

 

Украины ерөнхийлөгчийн санаачлан явуулсан бүх Украины санал асуулгын дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өмнө нь нийтэлсэн байна. Үүнээс үзвэл, Украинчуудын 81 хувь нь томхон хээл хахууль авсан бол бүх насаар нь хорих  ял оноохын төлөө санал өгчээ. Тус орны оршин суугчдын 45 хувь нь Донбасст эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Ингэхдээ иргэдийн үнэмлэхүй олонхи (95 хувь) нь Дээд радыг (парламент) гуравны нэгээр цөөлөх саналыг дэмжжээ.

 

Украинд аравдугаар сарын 25-нд орон нутгийн сонгууль болсон юм.

 


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар

Сэтгэгдэл бичих