Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
30 жилийн өмнө “Поле чудес” нэвтрүүлгийн анхны дугаар цацагджээ

30 жилийн өмнө “Поле чудес” нэвтрүүлгийн анхны дугаар цацагджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар

“Поле чудес” бол телевизийн “ВИD” компанийн анхны нэвтрүүлгүүдийн нэг,  америкийн “Азын хүрд” нэвтрүүлгийн Орос хувилбар юм.


Энэ нэвтрүүлгийн анхны дугаарын зураг авалт 1990 оны аравдугаар сарын 25-нд болж, харин дараа өдөр нь буюу аравдугаар сарын 26-нд Төв телевизийн нэгдүгээр сувгаар нэвтэрчээ. Анхны хөтлөгч нь Владислав Листьев байсан бөгөөд 1991 оны арваннэгдүгээр сарын 1-нээс Леонид Якубович хөтлөх болсон юм.


Хөтлөгч баасан гараг бүрт тоглогчдыг студидээ урьж, үг таалгадаг. Тоглоомын дүрэм тун энгийн бөгөөд гурван тойрогт тус бүр гурав гурван хүн оролцож, тойрог бүрийн ялагч нь шувтаргын тоглолтод тунаж, ялагч нь супер-тоглолтод хожвол, гол шагналыг авдаг. “Поле чудес” нэвтрүүлэгт оролцох нь маш амархан бөгөөд үүний тулд ямар нэг өвөрмөц үгсийн сүлжээг нэвтрүүлгийн редакцид ирүүлэх хэрэгтэй гэнэ.


Нэвтрүүлэгт хүүхдүүдээс гадна гал сөнөөгч, саальчин, цагдаа, багш, ахмад дайчин, жүжигчин гээд янз бүрийн ажил, мэргэжил, нийгмийн давхаргын хүмүүс оролцдог. Нэвтрүүлэгт Орос улс болон хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын тоглогчид ч бас оролцдог.


Нэрийг нь Буратиногийн тухай үлгэрээс “зээлджээ”. “Поле чудес” (“Гайхамшигийн тал”) гэдэг нь А.Н.Толстойн “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” үлгэрт гардаг газрын нэр юм.


Нэвтрүүлэг олон удаа элэглэл хошигнолын бай болж байсан хэдий ч олон хүнийг нэгтгэдэг ер бусын халуун дотно уур амьсгал, танин мэдэхүйн учир холбогдлоо одоо ч хадгалсаар байгаа билээ.

 


Б.Атар 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар

Сэтгэгдэл бичих