Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-24 20:20:08

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжүүд 2020 оны эхний есөн сарын  үйлдвэрлэл, техник, эдийн засгийн үзүүлэлт, үр дүнг хэлэлцэв. Үйлдвэрлэлийн үндсэн цехийн нэг  Ил уурхайн хамт олон энэ хугацаанд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 102-103.6 хувиар биелүүлж ажиллажээ. “Ковид-19” эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд өртөг зардлыг бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын төлөвлөгөө гарган, энэ онд нийт 2.2 тэрбум төгрөгийн зардал хэмнэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Оны эхний есөн сарын байдлаар уг зорилтоо 67 хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөгөөр зардлаа бууруулсан байна.

Ил уурхайн нийт зардлын 50 хувийг технологийн тээврийн зардал эзэлдэг. Энэ онд дэлхийн зах зээл дээр дизель түлшний үнэ буурсан нь зардал хэмнэхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн хугацаанд 671 мянган метр куб уулын цулыг төлөвлөгөөнөөс илүү гаргаж, Баяжуулах үйлдвэрт нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 356 мянган тонн хүдэр илүү өгчээ. Мөн хүдрийн бэлтгэсэн нөөцөө хэвийн хэмжээнд хадгалах, ордыг бүрэн гүйцэт ашиглах хүрээнд хүдэр болон исэлдсэн хүдэр илүү олборлов. Ил уурхайнхан хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хоёр экскаватор, нэг өрмийн машин шинээр ажилд оруулах төлөвлөгөөтэй байна. Өрмийн машин удахгүй хүлээн авах бол эхний экскаваторыг ондоо багтаан ажилд гаргах болохыг хэлэлцжээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-24 20:20:08

Сэтгэгдэл бичих