Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Сайд Моллай Монгол улсад анхны медалиа авчирлаа

Сайд Моллай Монгол улсад анхны медалиа авчирлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-10-24 20:17:46

“УНГАР-2020” жүдо бөхийн “ИХ ДУУЛГА” тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын иргэншил аваа нэг жил болж буй Сайд Моллай хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс “Чиндао-2019 WORLD MASTERS”, “Дюссельдорф-2020” тэмцээнүүдэд оролцсон ч медаль хүртэж чадаагүй байсан юм. Харин энэ удаад цар тахлын үед бэлтгэлээ алдалгүй сайн барьж, гурав дахь тэмцээндээ шагналын тавцанд зогссон байна.

С.Моллай өчигдөр -81кг-ын жинд "D" хэсгийг толгойлон барилдаж, эхний даваандаа өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Мухаммед Кочийг 2:58 минутад цэвэр ялсан юм. Удаах тойрогт энэ оны Дюссельдорфийн “Гранд слам”-ын хүрэл медальт Шведийн Робин Пачекийг 2:31 минутад буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Францийн 23 настай Николас Чилардийг цэвэр ялан хагас шигшээд шалгарлаа. Франц залуу өмнөх даваандаа тэмцээний гол “фаворитуудын” нэг ОХУ-ын Аслан Лаппинаговыг буулгаж аваад байсан бол С.Моллай түүнийг ялахдаа 1:21 минутыг зарцуулсан байна. Гэвч “Моли” хагас шигшээд “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Канадын Антуан Валуй-Фортьерт ялагдлаа.

Барилдааны эхэнд Моллай өөрийн дархан өмсөх мэхээрээ вазари үнэлгээ авсан ч хоёр удаа вазари үнэлгээ алдаж ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Осака, Дюссельдорфын “Гранд Слам”-уудад ялагдаад байсан Недерландын Франк Де Витийг тосгуулж хавирах мэхээр “иппон” буулгалаа. Ингэснээр Монгол Улс Унгарын “Их дуулга”-аас хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай 61 орноос 12-т эрэмблэгдэж байна.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-10-24 20:17:46

Сэтгэгдэл бичих