Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-05-19
21°
Пүрэв
2021-05-20
14°
Баасан
2021-05-21
-2°
Бямба
2021-05-22
-5°
Ням
2021-05-23
18°
2021 оны 05 сарын 19, Лхагва
Зэсийн үнэ III сараас хойш 60 орчим хувиар өсөөд байна

Зэсийн үнэ III сараас хойш 60 орчим хувиар өсөөд байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-10-23 00:19:49

Зэсийн үнэ гуравдугаар сараас хойш 60 орчим хувиар өсөж, пүрэв гарагийн арилжааны явцад Лондоны Металлын биржид тонн нь 7000 ам.доллар хүрсэн байна.

Олон оронд “коронавирус”-ийн халдвар газар авч, агуулахын нөөцүүд нэмэгдэж, ирэх онд зэсийн илүүдэл үүсэх төлөвтэй байгаа юм. Хэдий тийм боловч жилд 24 сая тонн зэс хэрэглэдэг БНХАУ-ын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна. Нийлүүлэлт талаас харвал Перуд уурхайн ажиллах хүчний хомсдол үүссэнээр зэсийн гарц нь буурчээ. Харин зэсийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын гарц аажмаар нэмэгдсэн байна. Эрэлт талаас БНХАУ ирэх таван жилд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт анхаарах төлөвтэй байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж магадгүй байна.

Баасан гарагийн байдлаар зэсийн үнэ тонн нь 6922.5 ам.доллар болж, өмнөх өдрийн хаалтын ханшнаас нэг орчим хувиар буурчээ.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-10-23 00:19:49

Сэтгэгдэл бичих