Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Өнөөдөр - ЭЭРҮҮ ХҮМҮҮСИЙН ӨДӨР

Өнөөдөр - ЭЭРҮҮ ХҮМҮҮСИЙН ӨДӨР

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-10-21 21:09:10

Жил бүрийн энэ өдөр Дэлхийн ээрүү хүмүүсийн өдрийг (International Stuttering Awareness Day) тэмдэглэдэг.
Ээрэх нь мэдрэлийн гэмтлийн нэг хэлбэр гэж үздэг.  Ээрүү хүмүүсийн олон улсын  нийгэмлэгийн (International Stuttering Association, ISA) мэдээлж байгаагаар, дэлхийн хүн амын  1% орчим нь ээрэх эмгэгтэй аж.
 Хүүхдийн ээрэлт нь гэр орны уур амьсгал, эцэг, эхийн хоорондын харьцаатай холбоотой байх магадлалтай. Дэргэд нь байнга маргалддаг, архи уудаг, гэр орондоо тайван бус байдаг, чанга хашгиран хэрэлдэх, зодолдох зэрэг нь хүүхдийн мэдрэлд шууд нөлөөлж, ээрүү болох үндэс тавигддаг. Хэрэглэж буй үгийн бүтцээс хүүхдийн ээрэх нь ихээхэн хамаарна. Хэдий чинээ урт төвөгтэй үг байна, төдийчинээ их ээрнэ. Зан аашийн төлөв мөн хамааралтай. Хүүхдийн өөртөө итгэлгүй байдал, сэтгэл хөдлөл хэт бага эсвэл хэт их, бүрэг байдал, хэт эмзэг байдал зэрэг нь нөлөөлдөг байна.
Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-10-21 21:09:10

Сэтгэгдэл бичих