Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Цахим луйвар хийсэн хятад иргэдэд 9-12 жилийн хорих ял оноолоо

Цахим луйвар хийсэн хятад иргэдэд 9-12 жилийн хорих ял оноолоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-21 18:58:52

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр БНХАУ-ы иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоо хоног хэлэлцсэний эцэст өчигдөр шийдвэрээ танилцууллаа. Улмаар Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиaсэнг тэргүүтэй Хятадын 15 иргэнийг залилах, мөнгө угаах, гэмт бүлэглэл байгуулах хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзжээ. Харин шүүгдэгч Лью Тинхуад холбогдох хэргийг тусгаарлан, үлдсэн 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жилийн хорих ял оноолоо. Ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх аж.  

Хэргийн талаар эргэн сануулахад, 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан байдаг. Хэргийг шалгах явцад, дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн болох нь тогтоогдсон юм. Улмаар дээрх хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын нэр бүхий иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргаад байгаа билээ. Монгол Улсаас албадан гаргасан хятад иргэдийг БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн алба хаагчид хүлээн авч мөн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа билээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-21 18:58:52

Сэтгэгдэл бичих