Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Ж.Чинбүрэн: Хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмж байгаа нь бид иргэдээ эмэнд дуртай болгож байгаа асуудал биш

Ж.Чинбүрэн: Хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмж байгаа нь бид иргэдээ эмэнд дуртай болгож байгаа асуудал биш

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 19:02:36

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлд анхаарах зүйл их байгааг хуралдаанд оролцсон гишүүд хэлэв.

Эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгийн ор санхүүжүүлдэг биш, эдгэрүүлсэн, эмчилсэн хүн болгоны төлөө “баярлалаа” гээд мөнгө өгөх ёстой сан болно

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.ЧинбүрэнЭрүүл мэндийн даатгалын сан бол даатгуулагч нарынхаа эрх ашгийг хамгаалж байгаа учраас  миний даатгуулагчийг эмчилж өгсөнд “баярлалаа” гээд ЭМД-ын сан санхүүжилтийг үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудад маш дуртай  өгч байх ёстой.  Гэтэл өнгөрсөн болон одоо цагт эсрэгээрээ илүү сайн ажиллалаа гээд торгуулдаг систем гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы хэлж байгаа нь яг үнэн. Ийм тогтолцоо байсан учраас бид хөгжихгүй, чадахгүй байна. Одоо энэ шинэчлэлийг хийснээрээ  энэ байдлаас гарна.  Эрүүл мэндийн салбарт бид маш том шинэчлэл хийж чадсан. Эрүүл мэндийн даатгалаас ор санхүүжүүлдэггүй, эмчилсэн хүн болгоны төлөө санхүүжилт хийдэг болох учраас эрүүл мэндийн салбар хөгжинө. Илүү өрсөлдөөнтэй, чанартай болно.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгийн ор санхүүжүүлдэг биш, эдгэрүүлсэн, эмчилсэн хүн болгоны төлөө “баярлалаа” гээд мөнгө өгөх ёстой сан болохоос биш банкинд хуримтлуулж, хүүгээрээ орлого олдог сан биш. Тийм учраас одооноос эхлээд бодлогын зөрүүгээ нэг болгож, УИХ-ын гишүүд дотроо үүнийг сайн ярилцаж, нэг ойлголттой болмоор байна.

Дараагийн асуудал бол нэг худалдан авагчийн тогтолцоотой болно гэж байгаа нь маш чухал. Төр бид өөрсдөө өмч болж байна.  Тухайлбал, өмнө нь төр даадаг тусламж үйлчилгээгээ дааж байна гэх нэрийдлээр эмнэлгийн  байгууллагуудад төсөв болгож өгчихдөг. Хэдэн хүний яаж эмчилсэн гэх бодитой тоо байдаггүй байлаа. Тэгвэл одоо ЭМД-ын сангаар дамжуулан өөрийнхөө тусламж үйлчилгээг өгч байгаа зүйлээ нэг сувгаар худалдан авалт хийдэг болох гэж байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа.  Тиймээс 2021, 2022 онд үнэхээр шаардлагатай эмчилгээ, үйлчилгээндээ ийм мөнгө тавих ёстой юм байна гэдгийг төр харах ёстой. Тиймээс энэ бол маш зөв шинэчлэл. Бидний зүгээс ийм шинэлэл хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрт илрүүлэгийн тухай маш чухал зүйл ярьж байгаа. Өртөгтөө таараагүй мөнгө тавчихаад тэр нь хүрдэггүй. Эрт илрүүлэг хийнэ гээд 10 тэрбум төгрөг тавьсан нь хүрдэггүй. Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүд та бүхэн  энэ асуудалд битгий мөнгө харамла аа. Харин ч олон хүнээ эрт илрүүлэг хийвэл энэ сангийн мөнгийг улам их хэмнэж байгаа юм. Өвчнийг эрт оношлоод, эрт эмчлээд байгаа зүйл. Энэ тал дээр бүгдээрээ хамтраад дэмжих хэрэгтэй.

Гуравдугаарт, Хөнгөлөлттэй эмэнд зориулж 60 тэрбум төгрөг нэмж байгаа нь бид иргэдээ эмэнд дуртай болгож  байгаа асуудал биш. Эсрэгээрээ иргэдийг эрүүл мэндийн эрсдэлд  орохоос  хамгаалж эмийг ууж байгаа учраас эмнэлэг шүтэж эмнэлэгт очиж хэвтэх шаардлагагүй болно. Тэр хүмүүс  эрсдэлд орж харвах эсхүл тахир дутуу болохоос асуудлаас сэргийлж даралтыг эмийн хангалалттай болгох гэж байгаа зүйл. Эрүүл мэндийн яам  хөнгөлөлттэй эмийг хэрэгтэй үедээ авдаг болгохын төлөө ажиллаж байна. Тиймээс бид нэгдсэн бодлоготой эрүүл мэндийн шинэчлэл хийгдэж байна. Эмийн асуудал  шийдэгдэж байна. Тиймээс 2021 онд манай ЭМД-ын тайлан маш чухал болж ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Arslan.mn

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-20 19:02:36

Сэтгэгдэл бичих