Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Вьетнамд үерийн улмаас 105 хүн нас бараад байна

Вьетнамд үерийн улмаас 105 хүн нас бараад байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-20 18:25:27

  Тус улсын төв хэсэгт үерийн улмаас амиа алдагсдын тоо 105-д хүрч,  27 хүн сураггүй алга болсон тухай мягмар гарагт Гамшгаас хамгаалах үндэсний зохицуулах хорооноос мэдээллээ. Төвийн бүс нутагт хоёр долоо хоногийн турш орсон хүчтэй аадар хөрсний нуралт үүсгэсэн төдийгүй зургаан муж үерт автжээ. Мөн усны төвшин олон газар 2-3 метрт хүрсэн аж. Уг хорооны мэдээлснээр 260 мянгаад тариачны аж ахуй үерт нэрвэгдэж, орон сууцны 52,9 мянга гаруй барилга усанд автасны 24,7 мянга орчим нь ноцтой эвдэрч, бүрэн сүйдсэн байна. Түүнчлэн үер хөдөө аж ахуйн 107500 га газрыг сүйтгэж, олон суурин газрын цахилгаан дамжуулах шугам, харилцаа холбоо эвдрэн, төвийн бүсийн мужуудын авто болон хурдны зам усанд автав. Олон газар нутгийг гадаад ертөнцөөс тасалсан нь дамжиггүй. Даваа гарагт Ханойд болсон төвийн бүсийн нөхцөл байдлын талаарх уулзалтын үеэр ерөнхий сайд Нгуен Суан Фук гамшгийн хор уршгийг арилгах ажлыг түргэсгэж, гамшигт нэрвэгдсэн муж, хотуудад санхүүгийн хамгийн их дэмжлэг үзүүлэхийг шаарджээ. Бас 5000 тонн будааг гамшигт нэрвэгдсэн нутгийн оршин суугчдад шилжүүлэх үндэсний нөөцөөс хуваарилсан юм.

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-20 18:25:27

Сэтгэгдэл бичих