Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Өвлийн улиралд коронавирусээс хэрхэн хамгаалах вэ?

Өвлийн улиралд коронавирусээс хэрхэн хамгаалах вэ?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-18 19:00:12

"Өвлийн улиралд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт, бээлийг үргэлжлүүлэн хэрэглэх хэрэгтэй" гэж ОХУ-ын гавъяат эмч Александра Карабиненко хэлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

 

Тэрээр “Sputnik” радиод өгсөн ярилцлагадаа хүйтний улирал ирж байгаатай холбогдон энэ зөвлөмж улам их тулгамдсан шинжтэй болж байгааг тэмдэглэсэн байна.

 

Амны хаалт нь ярих, ханиалгах болон найтаах үед үсэрдэг шүлсний өчүүхэн жижиг дуслууд тархахаас хамгаалдагийг тэр сануулжээ. Үүнээс гадна, өвлийн улдиралд амны хаалт нь агаарыг бүлээсгэхэд тустай байдаг аж.

 

“Мөн бээлий заавал өмсөх хэрэгтэй. Гарын арьсан дээр маш олон бактери, вирус байдаг. Хүн хамраа нухлаж, уруулдаа хүрэх үед вирус гараар дамжин халдварлаж болно” гэж эмч тайлбарлажээ.

 

Өвлийн улиралд коронавирус ямар байдалтай байдаг талаар судалгаа муу байгаа. Мөн томуугийн вирус хүйтний улиралд хамгийн их идэвхитэй байдаг гэж Карабиненко хэлсэн байна. Түүнчлэн өвлийн улиралд хүний биеийн халдвар эсэргүүцэх чадвар мууддаг талаар мэргэжилтэн онцолжээ.

 


Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-18 19:00:12

Сэтгэгдэл бичих