Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Эрдэмтэн: Сансрын жижиг биет дэлхийг шүргэж магадгүй

Эрдэмтэн: Сансрын жижиг биет дэлхийг шүргэж магадгүй

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-18 18:54:51

"Сансрын 2018VP1 гэдэг өчүүхэн жижиг биет АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэг өдрийн өмнө дэлхийд унаж магадгүй" хэмээн Америкийн одон орны физикч Нил Деграсс Тайсон үзэж байна.

 

“Хөргөгчний дайтай сансрын биет дэлхий рүү цагт 25 мянга гаруй милийн хурдтай ирж явна. Энэ биет 11 дүгээр сарын 2-нд дэлхийд унаж магадгүй” хэмээн эрдэмтэн өөрийн Instagram-д бичжээ.

 

Энэ биет хэтэрхий жижигхэн учир хор хохирол учруулж чадахгүй гэж одон орны физикч онцолсон байна. 

 

Өмнө нь Америкийн сансрын агентлаг /НАСА/-ийн мэдээлснээр, 2018VP1 биет нь 11 дүгээр сарын 2-нд манай гарагтай маш ойрхон өнгөрөх ажээ (УБ-ын цагаар бол- 23 цаг 33 минутад). Жижиг биет дэлхийгээс 384 мянган км-т өнгөрнө гэж эрдэмтэд тооцоолсон байна.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох бөгөөд сонгуульд Цагаан ордны одоогийн тэргүүн Дональд Трамп, ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нар өрсөлдөж буй юм. 

 


Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-10-18 18:54:51

Сэтгэгдэл бичих