Трамп: Байден болон түүний гэр бүлийнхэн бол ялт бүлэглэл юм

Америкийн удирдагч Дональд Трамп Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байден болон түүний гэр бүлийг ялт бүлэглэлийнхэн хэмээн тодорхойлсон байна. “Ньюсуик” сэтгүүлд ингэж бичжээ.

 

Жоржи муж улсад болсон цуглаан дээр ерөнхийлөгч үг хэлэхдээ, түүнийг шоронд суулгах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. “Байдены гэр бүлийнхэн, ер нь бусад хүнийг суулгах хэрэгтэй. Байдены гэр бүлийнхэн бол авилгажсан хүмүүс. Бид түүнийг, Бейданыхныг  суулгах хэрэгтэй. Хилларийг ч суулгах хэрэгтэй” гэж Трамп хэлжээ.

 

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын талынхан Жо Байденыг авлигад хутгалдсан хэмээн буруутгаж байгаа юм. Барак Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгч байхдаа тэрээр Украинд өөрийн хүү Хантерын бизнесийг ивээн дэмжиж байсан гэж тэд үзэж байна. 2019 оноос өмнө Хантер нефтийн “Burisma Holdings” компанийн захирлуудын зөвлөлд орж байжээ.

 

Тавдугаар сард Украины тав дахь ерөнхийлөгч Петр Порошенкод төрд тэрсэлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Виктор Шокиныг ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулвал Порошенкод нэг тэрбум ам.доллар өгөхөөр Байден санал болгож байсан гэх бичлэг ингэх шалтаг болсон байна. Ерөнхий прокурор Украинд хийн “Burisma Holdings” компанийн явуулж байсан хууль бус үйл ажиллагааг шалгаж байжээ.

 

Санал асуулгаас үзвэл, аравдугаар сарын эхээр Байден нэр хүндээрээ Трампаас 16 хувиар түрүүлж байжээ. Америкчуудын 57 хувь нь түүний төлөө санал өгөхөд бэлэн байсан бол, 41 хувь нь одоогийн ерөнхийлөгчийг дэмжихээр байжээ.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сарын 3-нд болох юм.

 


Б.Атар

 

 

Сэтгэгдэл бичих