Өнөөдөр бол "Зангианы өдөр"

Жил бүрийн аравдугаар сарын 18-нд Зангианы өдрийг тэмдэглэдэг байна. Дэлхий нийтийн шинжтэй баярын албан ёсны статусгүй ч энэ өдөр улам олон шүтэн бишрэгчтэй болж, улс орнуудад дэлгэрсээр байгаа ажээ.


Зангиа нь эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч зүүж болдог төдийгүй өөрийн гэсэн үүх түүхтэй юм. Францын ван XIII Людовикийн ачаар зангиа "мода"-нд орсон хэмээн үздэг. Хүзүүний алчуураас эхтэй зангиа нь эрт үеийн түүхийн соёлд ч байжээ.


Ван XIII Людовикийн ордны дэргэд хүзүүний алчуур зүүх мода бий болсноор өдөр тутмын амьдралд нэвтэрсэн байна. Парист хорватын хөлсний цэргийн хороо байсан нь үүнд бас тус болжээ. Тэд дүрэмт хувцасны салшгүй зүйлийн хувиар хүзүүний алчуур зүүдэг байсан бөгөөд Францын ван тэднээс алчуурыг авч, мода болгосон байна.


Францад "мода"-нд орсноор хүзүүний алчуур Европын бусад орон Англид аажмаар дэлгэрэх болжээ. Энд зангиа зүүхийг онцгой зан үйл болгон дээдэлсэн байна. Зангиа зангидах олон арга ч бий болжээ. Яваандаа хүзүүний алчуур, дараа нь одоогийн зангиа нь эмэгтэй хүний гангарааны нэг хэсэг болсон байна.


Хорват, Франц, Англи гэсэн европын гурван орон Зангианы өдрийг онцгой эрхэмлэн тэмдэглэдэг аж. Хорватад энэ өдрийг жил бүр, ингэхдээ 2003 оноос бүр үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болжээ.


Яваандаа энэ өдөр Хорватын хотуудын олон хөшөө болон тус орны торгон цэргийн хүндэт харуулын албан хаагчид одоо болтол зүүдэг хүзүүний гал улаан өнгийн алчуураар  “гангардаг” байна. Жил бүр нутгийн олон мянган оршин суугч болон жуулчид үндэсний цэргийн түүхэн дүрэмт хувцас өмссөн хорватын торгон цэргийн үйлддэг зан үйлийг үзэхээр Загреб хот дахь парламентын өмнөх талбайд хуран цуглардаг аж.


Түүнчлэн хамгийн үнэтэй зангиаг дурдвал Энэтхэгийн дизайнерын хийсэн бриллиантаар чимсэн (250 мянган ам. доллар)-ын үнэтэй зангиа ч байдаг аж. Мөн 2014 онд Хорватад хийсэн өнгөө өөрчилдөг, сум нэвтэрдэггүй зангиа ч гэж байдаг ажээ.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих