Дижитал юанийг хэрэглээнд нэвтрүүлэх туршилт эхэлжээ

Хятадын дижитал юанийн олон нийтийн дундах анхны туршилт Гуандон мужийн нийслэлд явагдаж байна. Даваа гарагт эхэлсэн энэхүү туршилтын хүрээнд Хятадын Ардын Банк болон Шэньжэнь хотын эрх баригчид 200 юанийн дижитал хувилбарыг нийт 50 мянган хүнд тараасан байна. 


Дижитал юанийн туршилтад хамрагдах иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулжээ. Иргэд 30 ам.доллартай дүйцэхүйц юанийг хүлээн авахын тулд утсандаа ухаалаг апплейкшнийг суулгах ёстой аж. 


Туршилтад оролцогчид аравдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд дээрх цахим мөнгөөр Шэньжэнь хотын 3000 дэлгүүрт худалдан авалт хийх боломжтой юм. Мөн Япон болон Европын Төв банкнууд үндэсний мөнгөн дэвсгэртээ цахимаар  ашиглахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрийг эхлүүлээд байна.


Сэтгэгдэл бичих