Конор МакГрегор ирэх онд ээлжит тулаанаа хийнэ

Мэргэжлийн холимог тулааны тамирчин Конор МакГрегор ирэх оны нэгдүгээр сарын 23-нд Дастин Пойрьетэй тулалдахаар болжээ. Тэрбээр гурав дахь удаагаа зодог тайлснаа зарласан ч ийнхүү дэвжээндээ дахин гарахаар болсон байна.


Энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа “Би зөвшөөрч байна. Нэгдүгээр сарын 23-ны өдөр. Би тулаанаа Даллас хотын Ковбойз цэнгэлдэхэд хиймээр байна. Тус цэнгэлдэхийн эзэн Жерри Жонес миний найз. Тэгэхээр дүүрэн үзэгчтэй цэнгэлдэхэд тулалдмаар байна. Би Техаст болох тулаанд бэлэн байна. Техас ч гэсэн миний фэнүүдийг хүлээн авахдаа бэлдээрэй. Энэ тулааны дараа би Мэннитэй тулалдах болно” хэмээжээ.


Даллас Ковбойз багийн эзэмшдэг AT&T цэнгэлдэх нь 80 мянган хүний суудалтай АНУ-ын томоохон цэнгэлдэхүүдийн нэгт тооцогддог аж. Харин Конорын өрсөлдөгч Дастин Пойрье “Миний төрсөн өдрөөр гэртээ минь ойр тулалдана гэдэг сайхан. Ямар жинд юм бэ?” хэмээн хариу жиргэжээ.



Сэтгэгдэл бичих