1900 оны нэгэн гэрэл зураг хүмүүсийг "айлгаж орхив"

Mumsnet” форумд оролцогч эмэгтэйчүүд нэгэн хачирхалтай зүйлээс болоод хуучны гэрэл зургаас айцгаажээ. Олон нийтийн сүлжээ хэрэглэгч бүсгүйчүүдийн нэг нь 1900 онд авсан Белфастын маалингын фабрикийн ажилчин эмэгтэйчүүдийн хар-цагаан өнгийн зургийг сүлжээнд тавиад,  энэ зураг дахь нэг сонин зүйл юу болохыг таахыг санал болгожээ. 

 

Ийнхүү тус комментад маргаан өрнөж, зурагт гарсан эмэгтэйн мөрөн дээр эзэн нь мэдэгдэхгүй гар харагдаж байгааг  энэ үеэр хэн нэг нь анзаарчээ. Ингэхдээ тэр эмэгтэйн ард гараа элгэндээ зөрүүлсэн эмэгтэй зогсож байгаа нь энэ нь түүний гар гэсэн хувилбарыг няцааж байна.

 

Энэ учир битүүлэг явдал сүлжээ хэрэглэгч эмэгтэйчүүдийг айлгаж, зурагт ид шидийн хүч байдгийн гэрч мөн хэмээн зарим нь таамаглажээ.

 


Б.Атар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Jog - 192.82.68.1832020-10-15 18:12:29

Soliotoi um uu hiih zuil alga uu setgegchidee?