Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 28, Бямба
Экспорт өмнөх оны мөн үеэс 799 ам.доллароор буурчээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 799 ам.доллароор буурчээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-10-09 23:24:55
Монгол Улс 2020 оны эхний 9 сард нийт 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (13.9%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 799.0 (13.4%) сая америк доллароор, импорт 670.7 (14.6%) сая америк доллароор тус тус буурчээ. 2020 оны 9 дүгээр сард экспорт 668.2 сая америк доллар, импорт 474.9 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 22.0 (3.2%) сая америк доллароор, импорт 36.3 (7.1%) сая америк доллароор буурсан байна.

 
Экспорт өмнөх оны мөн үеэс 799.0 сая америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 254.7 сая америк доллар, нүүрсний экспорт 961.2 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 50.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 58.6 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6.1 хувийг цахилгаан эрчим хүч, 7.7 хувийг ачааны тэрэг, 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

 
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-10-09 23:24:55

Сэтгэгдэл бичих